REI Industry өрлөгийн мэргэжлийн баг барилгын талбай дээр ажиллаж байна
REI ШИЙДЭЛ - Блок, өрлөгийн гүйцэтгэл, хяналт

БЛОК НИЙЛҮҮЛЭЛТ, ӨРЛӨГИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ХЯНАЛТЫГ НЭГТГЭСЭН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ

Асуудал ба шийдэл

Таны төсөл дээр эдгээр асуудал тулгарч байна уу?

Ажиллах хүчний дутагдал, хугацаа хоцролт

Бригад олдохгүй, олдсон ч хугацаа алдаж төслийг гацаадаг.

Хугацааны гэрээт баталгаа

Хангалттай хүний нөөцтэй тул графикт хугацаанд ажил гүйцэтгэнэ.

Чанарын асуудал ба байнгын хяналт

Өрлөг далийх, холбоос дутуу байх эрсдэл гардаг.

Мэргэжлийн ИТА-ын байнгын хяналт

Бид өдөр бүр хяналт тавьж, акт үйлдэнэ.

Материалын үргүй зардал, логистик

Материал дутах, илүүдэх, чанаргүй ирэхээс болж зардал өсдөг.

Түлхүүр гардуулах цогц нийлүүлэлт

Материалын хэмжээг нарийн тооцож, чанартай нийлүүлнэ.

Бидний үйлчилгээ

Цогц үйлчилгээ

Барилгын төсөлд бүтээгдэхүүн нийлүүлэлт, гүйцэтгэл, хяналтыг нэгтгэсэн цогц үйлчилгээг үзүүлнэ.

Өрлөгийн ажил гүйцэтгэх

Барилгын гадна дүүргэлт болон дотор тусгаарлах өрлөгийн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хүлээлгэж өгнө.

Цогц үйлчилгээ

REI ШИЙДЭЛ гэж юу вэ?

REI Industry нь хийт бетон блок нийлүүлэлт болон өрлөгийн гүйцэтгэлийг нэг системд нэгтгэсэн шийдлийг санал болгож байна.

Блок нийлүүлэлт

Төслийн хэмжээнд тохирсон блокийн хэрэгцээг тооцож нийлүүлэлтийг төлөвлөнө.

Өрлөгийн гүйцэтгэл

Өрлөгийн ажлыг мэргэжлийн түвшинд технологийн дагуу гүйцэтгэнэ.

Ажлын зохион байгуулалт

Талбайн ажлын дараалал, тээвэрлэлт, нөөцийг нэг төлөвлөгөөнд оруулна.

Хяналт

ИТА технологийн горим, бэхэлгээ, арматурчлал, чанарыг хянана.

Бүгд нэг дор

МАТЕРИАЛ, ГҮЙЦЭТГЭЛ, ХЯНАЛТ БҮГДИЙГ НЭГ ГЭРЭЭГЭЭР ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ.

Бидний давуу тал

ӨНДӨР НАРИЙВЧЛАЛ, ЗАРДЛЫН ХЭМНЭЛТ

Бид өрлөгийн ажлыг өндөр нарийвчлалтайгаар, алдаагүй хийж гүйцэтгэдэг. Энэ нь дараагийн шатны засал чимэглэлийн зардлыг 15-20% хүртэл бодитоор бууруулна.

МЭРГЭЖЛИЙН ИТА-ЫН ХЯНАЛТ

Объект бүр дээр Инженер Техникийн Ажилтан хариуцлагатайгаар ажиллаж, технологийн горим болон чанарын хяналтыг тогтмол гүйцэтгэнэ.

ХУГАЦАА ХОЙШЛОХГҮЙ

Бид барилгын графикт хугацааг баримтлан ажилладаг. Өрлөгийн ажлыг зохион байгуулалттайгаар төлөвлөгөөт хугацаанаас өмнө гүйцэтгэнэ.

ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨ БА ТӨСӨВЖИЛТ

Зураг төсөл дээр үндэслэн материалын орц, ажлын зардлын нарийн тооцооллыг гаргаж, оновчтой шийдлийг санал болгоно.

АРИМТЖУУЛАЛТ

Ажил бүрийг гүйцэтгэлийн актаар баримтжуулж, дараагийн шатны ажил хүлээн авах ИТА-д асуудалгүй хүлээлгэн өгнө.

Бид хэрхэн ажилладаг вэ?

Бид хүсэлт хүлээн авахаас эхлээд ажил хүлээлгэн өгөх хүртэл бүх процессыг уялдаа холбоотой зохион байгуулж ажилладаг.

01АЛХАМ

Хүсэлт хүлээн авах

Төслийн мэдээлэл болон зураг төсөлтэй танилцана.

02АЛХАМ

Шийдэл боловсруулах

Төсөв ба хугацааны тооцооллыг 24 цагийн дотор гаргаж өгнө.

03АЛХАМ

Гэрээ байгуулах

Төслийн ажил, хугацаа, гүйцэтгэлийн нөхцөлийг тохиролцон баталгаажуулна.

04АЛХАМ

Гүйцэтгэл

Бүх шатанд нэгдсэн удирдлагаар хангаж, хяналтын дор ажил гүйцэтгэнэ.

05АЛХАМ

Хүлээлгэн өгөх

Гүйцэтгэлийг баталгаажуулж, акт үйлдэн ажлыг хүлээлгэн өгнө.

Төслийнхөө өрлөгийн зардлыг тооцуулмаар байна уу?

Та барилгын зураг төслөө илгээнэ үү. Бид өрлөгийн ажлын материалын болон гүйцэтгэлийн нарийн төсвийг гаргаж, хамтран ажиллана.

Холбогдох утас

80063400

И-мэйл хаяг

sales@rei.mn